Д.Нямхүү: Ачаа тээврийн 12 жолоочид шинжилгээ авахад халдвар илрээгүй
5 сарын 13, 2020

ХӨСҮТ болон ажиглах байруудад тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү зарлалаа.

Тэрбээр "Тавдугаар сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 266 хүний шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй.

Тодруулбал,

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор 5 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Тандалтын зорилгоор Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс тус тус сорьц авсан.

Мөн Дархан-Уул аймгийн Вирус судлалын лабораторид ачаа тээврийн 12 жолоочид шинжилгээ авахад халдвар илрээгүй.

Бид ОХУ-аас оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулж байна. Голомтот газраас ирж байгаа тул онцгой анхааран ажиллана" гэв.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.