Алтанбулагийн боомтоор 70 иргэнээ татан авлаа
10 сарын 23, 2020

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. Хилийн боомтоор 70 орчим иргэнийг татан авсан. Иргэдийг тусгай зориулалтын автобусаар Улаанбаатар хотод  авч ирж, “Баянбайгаль” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.