Өчигдрийн 17 цагаас хойш нийт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ
11 сарын 21, 2020

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрээр "Өчигдрийн хувьд улсын хэмжээнд нийт 3,071 шинжилгээ хийгджээ. Өчигдөр орой 17:00 цагаас хойш нийт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

  • Улаанбаатар хотод 6 тохиолдол
  • Сэлэнгэ аймагт 5 тохиолдол
  • Дорноговь аймагт 6 тохиолдол
  • Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд кластерлаж гарч байгаа голомт өвчлөлийн тоо нийтдээ 142 болжээ.

Ингээд Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдол 578 боллоо. Үүнээс 337 хүн буюу нийт тохиолдлын 58 хувь нь эдгэрсэн” гэв