Өнөөдөр 20158 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулна
3 сарын 13, 2021

Өнөөдөр нийт 43 цэгт 102 багийн 746 эмч ажилтан ажиллаж үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай төр, хувийн хэвшлийн ААН, байгууллагын 20158 иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Өчигдөр 19:00 цагийн байдлаар 16481 иргэн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ.