"Таван Толгой Түлш" ХХК "ТОП-100" ААН-ийн нэгээр шалгарлаа
6 сарын 30, 2021
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2020 оны Монгол Улсын ТОП 100 ААН –ийг танилцууллаа.
Энэ оны хувьд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээг хоёр дахь жилдээ цахимаар зохион байгууллаа.
"Таван Толгой Түлш" ХХК-ийн хувьд энэ жил 45-р байранд орж, шагналаа өнөөдөр гардаж авлаа.
Компанийн нийт ажилтан албан хаагчид болон хамтран ажилдаг хувь хүмүүс, аж ахуй нэгжүүддээ талархал илэрхийлье.