Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог 450 болгоно
10 сарын 4, 2021

Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай хурал болж байна. Хурлаар хэлэлцэж буй асуудлын нэг нь сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх тухай юм. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 281 цэг ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногт 450 болгоно гэж Тавантолгой түлш компанийн төлөөлөл нийслэлийн Засаг даргад танилцуулжээ.

Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, цэг байгуулах ажлыг Тавантолгой түлш болон Эрчим хүчний яам хариуцдаг. Харин нийслэлээс зөвхөн цэгүүдэд түгээлт хийх үүрэгтэй юм. Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний нөөц өмнөх оноос 25 мянган тонноор бага байна. Энэ нь зүүн үйлдвэрийг нүүлгэнэ хэмээн таван сар зогсоосонтой холбоотой" хэмээн мэдээлэв.