МАНАН арилахаас өмнөх эрчим хүчний салбарын албан тушаалын тоглоом
1 сарын 28, 2019

Өнгөрсөн 2018 оны 9-р сард ТЭЦ-IV Дулааны цахилгаан станцад сэлгэн залгалт зохих журмын дагуу хийгдээгүй буруу хийгдсэн хэмээн  МУ-ын эрчим хүчний систем 0 зогсолтонд хүрч улс орон даяартомоохон осол гарч аваарийн байдалд шилжиж  билээ.

Тухайн үед Эрчим хүчний сайдад арга хэмжээ авах талаар яригдаад эхэлтэлмань сайд нь хариуцлага алдсан албан тушаалтанд нь арга хэмжээ авна хэмээгээдтухайн үеийн ТЭЦ-IV Дулааны цахилгаан станцын Гүйцэтгэх захирал болон Ерөнхий инженер Б.Дашдаваа нарт хариуцлага тооцно гэчихээд Эрчим хүчний сайд маань өөрөө цэвэрхэн бултаж чадсан юм.

Харин одоо нөгөө хариуцлага тооцно гээд байсан ТЭЦ-IV Дулааны цахилгаан станцын Ерөнхий инженер Б.Дашдавааг хариуцлага тооцох нэрийдлээр бүр ч дэвшүүлэн Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК–ний  Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр томилохоор болоод байна.

Б.Дашдаваа гэгч нь хэн бэ? Яахаараа ажилдаа хайнга хандаж, хариуцлага алдсан хүнд арга хэмжээ авах нь бүү хэл харин ч өнөөдөр улам өндөр албан тушаал руу дэвшин ажиллахаар яригдаж байна.Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн нь “надад энэ хүмүүст хариуцлага тооцох эрх алга байна” хэмээн гонгиносоор  байгаад бүх эрх мэдлээ өөртөө төвлөрүүлэх боломжийг Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлүүлж авсан билээ. 

Б.Дашдаваагийн эцэг Нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгт нөгөө л авилгалын хэргээрээ шүүхээс ял авч байсан бөгөөд Улсын Их Хурлын дарга М.Энхболдын сайн ах нь учраас Б.Дашдаваа нь “Ц.Даваасүрэн намайг яаж ч чадахгүй, би их дээрээс татаастай хүн” гэж томорсон сурагтай. Үүнийг эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд эсэргүүцэж байна.

Б.Дашдаваа урьд өмнө “ЦДҮС” ТӨХК-нд Ерөнхий инженерээр ажиллаж байхдаа бас л хариуцлага алдан тус байгууллагаас шилжсэн, мөн давтан хариуцлага алдаж байхад МАНАН арилж, шударга ёс тогтохоос өмнө эрчим хүчний хариуцлагатай албан тушаалуудад дураар нь сэлгүүлэн дэвшүүлж байгаа нь шударга явдал мөн үү, Ерөнхий Сайд аа?