Дэлхийн хүчирхэг гүрнүүд болох АНУ, БНХАУ-ын дунд дэгдээд буй худлдааны маргаан олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй юм. Хоёр тал энэ ондоо багтаан маргаанаа эцэслэж, хамтран ажиллах сонирхлоо нэг нэгэндээ илэрхийлсээр байна.
"Худалдааны дайн" хэмээн олон улсад нэрлэгдээд буй уг маргааныг эцэслэх эхний хэлэлцээр энэ сарын 2-нд Бээжин хотноо зохион байгуулагдаж байв. Уулзалт тун амжилттай болсон ба хоёр дахь уулзалтыг Вашингтон хотноо зохион байгуулах саналыг АНУ гаргасан юм.
Бээжингээс ирсэн Засгийн газрын төлөөлөгчид АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрлах тансаг зэрэглэлийн "Willard" гэх зочид буудалд буудалласан ба тэд уулзалт болох газарт очихоор буудлаас гарах үед гэнэтийн халдлагад өртсөн талаар "www.scmp.com" сайт мэдээллээ.
Төлөөлөгчдийг гарч ирэхэд Вашингтон хотноо амьдардаг хятадууд "Бээжинг хүний эрх чөлөөг ноцтойгоор зөрчиж байна" хэмээн буруутгаж, халдахыг санаархсан аж.
Хятадууд Бээжин хотоос цааач иргэдийг баривчлан, албадан гаргаж буйг эсэргүүцэн ийнхүү тэмцлийн хурц хэлбэрт шилжжээ.
Албаныхан "Тухайн үед цөөн тооны хүний эрхийг тэмцэгчид байсан учир Хятадын төлөөлөгчид ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй болно" гэж мэдэгдэв.
Дээрх үйл явдлын дараа БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Лю Хэгийн тэргүүлсэн тусгай төлөөлөгчид Цагаан ордны дэргэдэх "Eisenhower"-ийн нэрэмжит Захиргааны байранд хүрэлцэн ирж, Америкийн төлөөлөгчидтэй уулзжээ.
Лю Хэ уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн уулзах гэнэ.
Аргентин улсад өнгөрсөн онд зохион байгуулагдсан "Их 20" дээд хэмжээний уулзалтын үеэр ТРАМП-СИ нар уулзсан ч худалдааны дайны асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй билээ.