“Монголын дайчин” хочит Цогоохүүгийн Амарсанаа “ONE” холбоонд анхны тулаанаа өнгөрсөн хоёрдугаар сард Тайландын Шеннон Виратчайтай хийж ялалт байгуулсан билээ. Түүний дараагийн тулаан ирэх сарын 8-нд Филиппиний Манилад болох эвентийн үеэр товлоод байсан бөгөөд өрсөлдөгчийн нэр хараахан тодроогүй байсан юм. Тэгвэл уг эвэнтээр тулалдах тамирчдын нэрс “ONE” холбооны албан ёсны цахим хуудаст тавигджээ.
Манай тулаанч энэ үдэш
Филиппиний шилдэг тулаанч Эдуард Фолаянгтай тулалдахаар болсон байна. Харин
үдшийн гол тулаан хөнгөн жингйин аварга Жошуа Пасио, цол горилогч Рене Каталан
нарын хооронд явагдахаар болжээ.