Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
-Аравдугаар сарын 14-ний
20:00 цагаас 15-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-
Улаанбаатар хот: Багавтар
үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө
Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө
9-11 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай,
Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын
хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, Их нууруудын
хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус градус дулаанаас 2 градус
хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн,
өдөртөө 10-15 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын
хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад
нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө
6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14
градус дулаан байна.
Отрын нутаг
Хэрлэнбаян-Улаан орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун
өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус
дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.
Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн,
өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.
Энэ сарын 16-20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд баруун аймгуудын
нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн
төв хэсгээр хур тунадас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд
хур тунадас орохгүй. Салхи 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр
хоолойгоор, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун
хэсгээр, 19-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга
шуурна.
Дархадын хотгор, Хангай,
Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа,
Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10
градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас
1 градус хүйтэн, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус
хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд
ихэнх нутгаар сэрүүснэ.