Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт арваннэгдүгээр сарын 2-нд иргэдийг үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтад хамруулах гэнэ. Иргэдийн амьдралын хэв маягыг өөрчлөх, зөв хандлага төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл амьдралын төлөө-2019” нийгмийн эрүүл мэндийг дэмжих сургалтыг зохион байгуулах юм байна.
Мөн Улсын нэгдүгээр төв
эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн бөөр, элэг, зүрх, цусны багийн
доктор, профессор эмч нар үзлэг хийх юм байна. Энэ үеэр бөөр, цус, зүрх судас,
элэгний эмчийн үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө болон хэвлийн эхо оношлогоо
хийгдэх тул иргэд та бүхэн идэвхтэй хамрагдаарай. Үзлэгт хамрагдах хүмүүс
сүүлийн 14 хоногт өгсөн шинжилгээгээ авчирахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Үнэ төлбөргүй үзлэгийг
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дөрвөн давхрын хурлын танхимд өглөө 08.30 цагаас
оройн 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.