Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогтийн дараагийн тулаан ирэх оны нэгдүгээр сард товлогджээ.
Мэргэжлийн боксын дэвжээнд King Tug нэрээр тулалддаг Н.Төгсцогт WBC-гийн чансаанд нэгдүгээрт бичигдэж буй бөгөөд WBC-гийн журам ёсоор дэлхийн аварга Гэри Рассельтай тулалдахаар болсон. Тэд нэгдүгээр сард тулалдахаар болж, гэрээнд гарын үсэг зурсан тухай Н.Төгсцогт өөрийн инстаграм хуудаснаа бичжээ.
Н.Төгсцогт одоогоор эх орондоо амарч байна.