Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал хойшиллоо
6 сарын 17, 2020

Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Энэ сарын 11-ний өдөр Б.Нямдаваа болон Н.Номтойбаяр нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт товлон зарласан билээ. Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанд гурван өмгөөлөгч ирээгүй гэх үндэслэлээр шүүх хурлыг зургадугаар сарын 26-ныг хүртэл хойшлууллаа.

Шүүх хуралдааны талаар Н.Номтойбаярын өмгөөлөгч Х.Мандах: Хоёр хүний утсаар харилцсан асуудлыг нэгийг нөгөөг нь дарамталсан гэж үзэж болохгүй. Тэртусмаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болохгүй. Энэ байдлаас болж тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 26-ныг хүртэл хоригдох шаардлагатай болж байна. Шүүх Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан тайлбараа тодорхой мэдэгдээгүй гэв.