Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Иргэний бүртгэлд суурилсан ердийн хөдөлгөөний статистикийг бэхжүүлэх зорилтын хүрээнд ажиллах ESCAP-ын зөвлөх Raj Gautam Mitra-г хүлээн авч уулзлаа. Тодруулбал, ердийн хөдөлгөөний статистик буюу төрөлт, нас баралт, гэрлэлт, гэр бүл цуцлалт, хүүхэд үрчлэлтийн статистик мэдээллийг хэрхэн сайжруулах талаар ярилцлаа. Уулзалтад ХАНСГ-ын дарга А.Амарбал, ХАОСТТ-ны дарга Т.Болор-Эрдэнэ, ахлах шинжээч И.Цэрэндулам, шинжээч О.Өүжингэ, Гадаад харилцааны хэлтсийн дарга, З.Хүслэн, шинжээч Б.Мөнхнасан оролцож Монгол Улсын ердийн хөдөлгөөний статистикийн эх үүсвэр, мэдээллийг хэрхэн тархааж байгаа талаар болон ирэх тав хоногт ажиллах ажлын төлөвлөгөөг танилцууллаа.
Мөн дээрх зорилтын хүрээнд ESCAP-ын зөвлөх Raj Gautam Mitra нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс, ЭМЯ, UNICEF, UNFPA, WHO зэрэг төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж ердийн хөдөлгөөний статистик мэдээллийг хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өгч ажиллаж байна.