Явган хүний гарцаар гарч явсан 13 настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ
11 сарын 10, 2020

Өнөөдөр өглөө явган хүнийг гарцаар гарч байсан хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон осол гарчээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн алба "2020 оны 11 дүгээр сарын 10-ны 7:20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай, эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол гарлаа.

Жолооч нар явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо үүргээ биелүүлж байхыг анхааруулж байна" гэв.

Гэрлэн дохио байхгүй явган хүний гарцыг зохицуулдаггүй гарц гэж ойлгож болно хэмээн дүрэмд заажээ.