Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдварын тохиолдол нэмэгдсэн талаар мэдээллийг өглөө. Тэрээр "Арванэгдүгээр сарын 19-нд улсын хэмжээнд 3,625 шинжилгээ хийхэд 3,588 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.
- Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн эхнийг сахиулагчдын гурав дахь давтан шинжилгээг хийхэд нэг хүнээс халдвар илэрлээ.
- Алтанбулаг боомтоор энэ сарын 16-нд орж ирсэн ТИР машины жолооч нэг иргэний шинжилгээнд халдвар илэрсэн.
Өчигдөр орой 17:00 цагт мэдээлэл хийснээс хойших шинжилгээний дүнг танилцуулъя.
- Улаанбаатарт шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 33
- Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 51
- Дархан-Уул аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 16
- Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр батлагдаж, нийт тохиолдлын тоо 6 боллоо.
Өчигдрийн 17:00 цагаас хойш нийт 37 тохиолдол шинээр бүргэгдсэний 2 нь зөөвөрлөгдсөн бол дотоодын халдвар 35-аар нэмэгдлээ. Улсын бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 120 болж байна" гэв.