ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэл хотод гарсан өвчлөлүүдийг дүүрэг тус бүрээр нь танилцууллаа.
Өнөөдөр 11:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод нийт халдварын 63 тохиолдол батлагдаад байгаа бөгөөд үүний 52 нь ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтынх бол 11 нь төмөр зам дагасан халдварын голомтод хамаарагдаж байна.
Халдвар авсан иргэдийн оршин суудаг хаяг, иргэний үнэмлэх дээрх хаяг нь зөрөх тохиолдлууд байгаа учраас дүүргүүдэд бүртгэгдсэн халдварын тоо хөдлөх, өөрчлөгдөх тохиолдол гарч байгааг А.Амбасэлмаа дарга хэлж байв.
Халдвар гарсан дүүрэг, хороодыг танилцуулбал,
- БЗД-ийн 4, 10 дугаар хороо /17 тохиолдол/
- СБД-ийн 12, 13, 16, 18 дугаар хороо /11 тохиолдол/
- БГД-ийн 1, 3, 4, 6, 7, 9, 10, 18 дугаар хороо /16 тохиолдол/
- СХД-ийн 7, 16, 19 дүгээр хороо /10 тохиолдол/
- ХУД-ийн 10, 16, 21 дүгээр хороо /7 тохиолдол/
- Багануур дүүргийн 4 дүгээр хороо /1 тохиолдол/
- ЧД-ийн 19 дүгээр хороонд /1 тохиолдол/ амьдардаг, ажилладаг иргэд коронавирусийн халдварт өртсөн байна” хэмээн хэллээ.