Сүүлийн өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайн цуглаанд оролцсон БЗД-ийн иргэдийг PCR шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна
1 сарын 27, 2021

Сүүлийн өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд олон нийтийн цуглаанд оролцсон Баянзүрх дүүргийн харьяалалтай, оршин суудаг иргэдийг байнгын ажиллагаатай PCR шинжилгээний таван цэгт очиж, шинжилгээнд хамрагдахыг тус дүүргийн Онцгой комиссоос зөвлөлөө.

Шинжилгээнд хамрагдахын тулд https://eruul.gerege.mn/ сайтын цаг авах хэсгээс боломжит цагаа сонгож, дараах цэгүүдээр үйлчлүүлэхийг анхаарна уу.

Шинжилгээ авах байршлууд:

  • 84-р сургууль
  • 48-р сургууль
  • 69-р сургууль
  • 133-р сургууль
  • 142-р сургуулийн байранд тус тус шинжилгээ авч байна.