53 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол нэг хүний биеийн байдал нэн хүнд байна
2 сарын 9, 2021

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 53 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт 2,120 тохиолдлоос 73 хувь нь буюу 1,546 нь эдгэрлээ. Одоогоор нийтдээ 561 батлагдсан тохиолдол эмчлэгдэж буй. Үүнээс ХӨСҮТ-д 247 хүн, Цэргийн төв эмнэлэгт 211 хүн , УНТЭ-т 1 хүн, Яармагийн 300 ортой эмнэлэгт 96 хүн байгаа юм.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 18,871 сорьцод шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ. 47 тохиолдлын дийлэнх нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс байна. Шинээр гарсан голомтуулдыг танилцуулбал, 

  • "Элизабет" хотхонд дөрвөн тохиолдол илэрлээ.
  • "Си Жи Эс" эмнэлэгт найман тохиолдол бүртгэгдсэн.

Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,120 боллоо. Үүнээс 1,546 хүн эдгэрээд байгаа бол 561 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-476
  • Хүндэвтэр- 80
  • Хүнд- 4
  • Маш хүнд- 1 хүн байгаа юм" гэв.