Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгч буй мэдээллээр гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй сайн дурын даатгуулагч эх төлбөл зохих шимтгэлийнхээ 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд үлдсэн 50 хувийг өмнө нь даатгуулж байсан эсэхээс хамаарч тэтгэмжийн даатгалын сангаас эсвэл улсын төсвөөс хариуцан төлж байгаа. Үүний тулд;
–Даатгуулагч эх сайн дурын даатгалын гэрээг нэг удаа байгуулах бөгөөд жил бүр сунгуулах шаардлагагүй.
–Тусгай зохицуулалттай тул "сайн дурын даатгалын цахим систем" ашиглан тус нөхцөлөөр шинээр гэрээ байгуулах боломжгүй байна. Иймд даатгуулагч эх та харъяа Нийгмийн даатгалын хэлтэстэйгээ доорх сувгуудаар холбогдож, гэрээгээ байгуулахыг анхаарууллаа.