Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0 градус орчим байна. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Хэнтэйн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар салхи баруунаас секундэд 5-10 метр.
Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай энгэр ээвэр газраар 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.