Улаанбаатарт коронавирусийн халдварын 503, орон нутагт 117, нийт 620 тохиолдол батлагдлаа
4 сарын 4, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг 12,235 хүнд хийхэд 620 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 503 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,392 болсон.
  • 117 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,287 боллоо. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол батлагдсан.

Сүүлийн 24 цагт 270 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Халдварын улмаас 2,107 хүн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 1,822
  • Хүндэвтэр 22
  • Хүнд 51
  • Маш хүнд 9 хүн байна.