МОСКВА ХОРООЛЛЫН ХАЛУУН УСЫГ ДӨРВӨН САР ХЯЗГААРЛАНА
5 сарын 16, 2018

Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018 оны зун хийх нягтын шахалт, засварын  ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан хуваарийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 15-наас 2018 оны 08 дугаар сарын 18-ны хооронд хийгдэнэ.

Иймд дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд доорх хугацаанд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыг зохион байгуулан, 2018-2019 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдлээ.

Мөн 2018-2019 оны халаалтын улиралд төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдохоор техникийн нөхцөл авсан хэрэглэгчид зураг төслөө тус компаниар хянуулан баталгаажуулж, төв шугамаас шинээр огтолгоо хийх болон шугам өргөтгөх ажлыг графикт зогсолтын хугацаанд бүрэн хийсэн байхыг анхаарна уу!