Нийслэлд өнөөдөр нийт 110 цэгт 293 багийн 2318 эмч ажилтан ажиллаж, 76811 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Улсын хэмжээнд нийт 57494 иргэнийг дархлаажуулаад байна. Үүнээс өчигдрийн /2021.04.30/ байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 27870, II тунд 29624, нийт 57494 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш I тунд 668707, II тунд 348091 иргэнийг дархлаажуулсан байна.
Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс вакцины гэрчилгээгээ https://vis.health.gov.mn/ survey сайт болон https://e-mongolia.mn/ сайтад нэвтрэн орж авах юм. Хэрэв таны мэдээлэл ямар нэгэн алдаатай шивэгдсэн болон вакцинд хамрагдсан мэдээлэл нь ороогүй тохиолдолд харьяа дүүргийн тандалтын албанд холбогдож мэдээллээ засуулах боломжтой юм байна.
Дүүргүүдийн тандалтын албаны лавлах утас:
- Баянгол дүүрэг – 70120318
- Баянзүрх дүүрэг – 70150056
- Хан-Уул дүүрэг – 70043085, 70049200
- Сүхбаатар дүүрэг – 70003910
- Сонгинохайрхан дүүрэг – 79976000
- Чингэлтэй дүүрэг – 70106677