Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,555 шинжилгээ хийх явцад 2,386 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 80,733 болж байгаа. 2,386 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд дотор нь задалж танилцуулбал,
- 1,675 нь Улаанбаатар хотод
- 711 нь орон нутагт бүртгэгдлээ. Бүртгэгдсэн халдваруудын 618 нь 0-17 насны хүүхэд байна. Вакцинд хамгийн идэвх султай хамрагдсан 30-34 насныхан халдвар их авч байгаа. Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна. Сүүлийн 24 цагт 797 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57,822 боллоо.
- Хөнгөн - 5,826
- Хүндэвтэр - 2,542
- Хүнд - 794
- Маш хүнд - 184 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 11 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.