Вакцин нас баралт, хүндрэлээс 95-99% хамгаалж байгаа аж. Тодруулбал, бүрэн вакцинтай хүмүүс өвчлөлийн нэг хувь , эмнэлгийн хүндэвтэр ангиллын 1.9 хувь, маш хүнд ангиллын 0.3 хувийг эзэлж байна.
Вакцинаар нь авч үзвэл,
- Вероцелл вакцины дараа 0,51 хувь,
- Астразенека 1,05 хувь
- Файзер буюу Комирнэти 0,52 хувь,
- Спутник хийлгэсэн хүмүүсийн 1,2 хувь нь халдвар авчээ.
Вакцинд хамрагдсан хүмүүсийн дундах өвчлөл /2021.06.17/-ны байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор Covid-19 халдварын эсрэг вакцины 3,588,146 тун тарьсан байна. Үүнээс Covid-19 халдварын эсрэг вакцины II тунг хийлгээд 14 буюу түүнээс дээш хоног болсон 1,392,571 хүн байгаагаас нийт 1.01 хувь (14,101) халдвар авсан байна.
Вакцины нэр | Хамрагдсан хүний тоо | Өвчилсөн | Хувь |
Covid-19 /VeroCell | 1274732 | 11,550 | 0.91% |
Covid-19 /AstraZeneca | 103,495 | 2,394 | 2.31% |
Covid-19 /COMIRNATY | 12,151 | 102 | 0.84% |
Covid-19 /СПУТНИК | 2,193 | 55 | 2.51% |
Нийт | 1,392,571 | 14,101 | 1.01% |
24-р долоо хоногт 7,627 хүн (0.54 хувь)-д Covid-19халдвар батлагдсан байна. Үүнийг вакцинаар авч үзвэл, вероцелл вакцины дараа 0,51 хувь, Астразенека 1,05 хувь, Комирнэти 0,52 хувь, Спутник хийлгэсэн хүний 1,19 хувь нь тус тус халдвар авсан байна.