Манай улсад КОВИД-19-ийн халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш 25,038 хүүхэд өвчилжээ. Халдвараар өвчилсөн хүүхдүүдийг насны бүлгээр ангилж үзвэл,
- 0-4 насны 5690
- 5-9 насны 8000
- 10-14 насны 7597
- 15-17 насны 3571 хүүхэд коронавируст халдвараар өвчилжээ.
Халдвар авсан хүүхдүүдийн 83.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эхээсээ халдвар авсан байгаа гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ. Мөн тэрбээр "Өчигдрөөс 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцин хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд дархлаажуулалт идэвхжиж байна. Өчигдөр 12-15 насны 14,713 хүүхэд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдүүдийн 16.6 хувь нь болж байгаа" хэмээн хэллээ.