Улаанбаатарт 21 градус дулаан
9 сарын 10, 2021

Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 20-22 градус дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн хэсгээр салхи баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 22-27 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР