Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,361 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 283,956 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,540 нь нийслэл хотод,
- 1,821 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 5,286 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,086 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22,204 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 66,345 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 12,702
- Хүндэвтэр- 7,004
- Хүнд – 2,103
- Маш хүнд – 395 хүн байна.