Улсын хэмжээнд 166 хүн халдвар авчээ
2 сарын 28, 2022

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 166 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагдлаа. Энэ нь сүүлийн хоёр сар орчмын хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн халдварын хамгийн бага тохиолдол болж байна. Хамгийн сүүлд нэгдүгээр сарын 3-ны өдөр 138 халдварын тохиолдол бүртгэгдэж, түүнээс хойш 300-аас дээш тохиолдол бүртгэгдэж байв.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 465,270 болж нэмэгдэв. Шинэ тохиолдлуудын 111 нь Улаанбаатар хотод, 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 2,587 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 655
  • хүндэвтэр 1,679
  • хүнд 217
  • нэн хүнд 36 хүн байна.  Түүнчлэн 8,430 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.