АН-ын даргад нэр дэвшиж буй Х.Баттулга сайдын зөвлөхийн ажлаа хүлээлгэж өгнө
3 сарын 14, 2022

  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн билээ. АН-ын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа энэ сарын 16-наас эхлэнэ. Улмаар саналт хураалт дөрөвдүгээр сарын 3-нд явагдана. Одоогоор Х.Баттулгын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа. Гэхдээ тус ажлаа хүлээлгэж өгөх нь нэгэнт тодорхой болов уу. Учир нь Л.Оюун-Эрдэнэ МАн-ын дарга. Гэтэл Х.Баттулга зөвлөх нь АН-ын даргад өрсөлдөх нь нэгэнт тодорхой болсон учир ойрын хугацаанд зөвлөхийн ажлаа хүлээлгэн өгөх сурагтай.