Өнөөдөр байнгын хороодын хуралдаантай
3 сарын 22, 2022

Байнгын хороодын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

09.00 цагаас 334 тоот өрөөнд Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00 цагаас “Их засаг” танхимд Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгын олон талт хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааны талаарх танилцуулгыг хэлэлцэх Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны уулзалт

14.00 цагаас “Их засаг” танхимд Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

2. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар 

  • Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
  • Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

11.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болно. 

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн дэлгэрэнгүй танилцуулга, томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл зэрэг мэдээлэл авах “Нэр дэвших тухай хүсэлт””-ийн загварыг батлах тухай/