УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Тавдугаар сарын 1-нээс Цахим хөгжлийн багц хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хууль хэрэгжсэнээр 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсгээр баталгаажуулж, цахимаар авч болно. Тухайлбал, цахимаа улсын бүртгэлийн байгууллага 126 багц үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Нэг үйлчилгээ нь дотроо хэд хэдэн задарч байгаа. Эдгээр багц хуулиар дөрвөн үйлчилгээг улсын бүртгэлийн байгууллага дээр очиж авна. Үүнд, Хурууны шинэчилсэн хээний бүртгэл, Монгол Улсын иргэний харьяаллаас гарах, эсвэл орж байгаа, Хилийн хоригтой холбоотой гэх мэт үйлчилгээнүүд багтсан. Харин газартай холбоотой үйлчилгээг заавал биеэр очиж үйлчлүүлэх шаардлагагүй" гэлээ.
Холбоотой мэдээ