Хятадын Шанхай хотод коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа тул тус хотыг өчигдрөөс эхлэн хөл хорионы дэглэмд шилжүүлжээ. 26 сая оршин суугчтай тус хотод даваа гаригт анх удаа 10,000 давсан халдварын тохиолдол бүртгэгдсэн нь ийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Хот даяар сорьц цуглуулах 20,000 цэг байгуулж, шинжилгээ авах цэгүүдэд 50,000 хүн ажиллаж байгаа аж. Өчигдрийн байдлаар хотын 30 том эмнэлэг үндсэн үйл ажиллагаагаа зогсоож, зөвхөн цар тахлын зориулалтаар ажиллаж эхлүүлээд байгаа юм байна.
Холбоотой мэдээ