УИХ-ын 2022 оны 4-р сарын 29-ний өдрийн чуулганаар Төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэлийг батлан, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгож, үр дүнг УИХ-д тайлагнахыг даалгасан юм. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээл дээр IPO хийсэн байх үүрэгтэй. Үүний дагуу системийн ТОП5 банк нээлттэй хувьцаат компани болохоор бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байгаа гэнэ.
Холбоотой мэдээ