Босни Герцеговини улсын Сараево хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Уг тэмцээнд манай улсаас 16 жүдоч хүч үзэж буй. Тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ оны өсвөр үеийнхний Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл өчигдөр охидын +70 кг-ын жинд барилдсан 2021 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр хүрэл медалийн төлөө Украины жудоч Диана Семченког буулган авчээ.
Холбоотой мэдээ