БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлд хамрагдсан иргэдийн тусгай шалгалт есдүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хоёрдугаар давхрын шалгалтын (CBT) танхимд явагдах юм байна.
Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг дараах сайтаас www.hudulmur-halamj.gov.mn, monkor.net орж харна уу.
Мөн бүртгэл хийлгэсэн иргэний үндсэн бүртгэлтэй утасны дугаарт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас наймдугаар сарын 25-ны дотор мессэж очсон байх ёстой гэжээ. Тусгай шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна. Үүнд:
Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй,
Шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө ирсэн байна гэжээ.
Шалгалт эхлэх цаг: 10:00 (1-р ээлж), 11:30 (2-р ээлж) цаг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.
Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрcийг 2022 оны аравдугаар сарын 20-нд зарлах аж.