“Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” олон улсын найм дахь удаагийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжлэв. Чуулганд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирүүлсэн мэндчилгээндээ “Монгол Улсын зүгээс бусад улс оронтой харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр бүс нутгийнхаа хүнсний худалдаа, үүний дотор экологийн цэвэр хүнсээр хангах үйлсэд оруулах хувь нэмрээ цаашид ихээхэн нэмэгдүүлэх нөөц боломжтой” гэдгийг онцолсон байв.
Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсээр,
боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах чухал үүргийг гүйцэтгэдэг. Манай
Улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны
хөтөлбөртөө хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилтыг тусган хэрэгжүүлж
байна.
Өнгөрсөн оны байдлаар хөдөө аж ахуйн
салбар ДНБ-ий 14.5 хувийг үйлдвэрлэж байна.
Тэрбээр “Засгийн газраас хүнс, хөдөө аж
ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах тодорхой зорилт
тавин ажиллаж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн
эргэлтийг сайжруулах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэл хийх, инновацийг
нэвтрүүлэх зорилгоор “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал”
үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
Засгийн газраас баталсан “Мах, сүүний
аян”-ыг зохион байгуулж бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж
ахуйг зохистой хослуулснаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд
экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэхээр
зорьж багйаа ажээ. Мэдээж, энэ бол малчдын орлогыг нэмэгдүүлэх томоохон боломж
болно.