Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө
6 сарын 14, 2018

УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх  тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд 60 гишүүн оролцож байсан бөгөөд нууц санал хураалт явуулж, 45 гишүүн буюу 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө.

УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн бөгөөд ТББХ-ны өчигдрийн хуралдаанаар хүсэлтийг нь хэлэлцэж дэмжсэн юм.