Замын шинэчлэлд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, газраа чөлөөлж байна
7 сарын 17, 2022

  Иргэдийн аюулгүй зорчих, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний болон дугуйн замуудыг шинэчилж буй. Энэ хүрээнд хүн амын нягтаршил, хөдөлгөөний ачаалал ихтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос замын шинэчлэлийн ажил эхэлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Их сургуулийн гудамжны явган зам болон дээрх 26-р хороонд ажиллалаа. Тус хорооны замын шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 25-н гэхэд бүрэн дуусгахаар зорьж байгаагаа албаныхан хэлж байлаа.