Засвар хийж өнгө нэмэхийн сацуу дулааны алдагдал бууруулах төсөл хэрэгжиж буй зарим сургууль цэцэрлэгт өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө очиж, засварын ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодод төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдох боломжгүй сургууль цэцэрлэгүүд бий. Тиймээс газрын гүний дулаанаар хэрэгцээг хангах, дулааны алдагдлыг бууруулах төслийг зарим сургууль цэцэрлэгт хэрэгжүүлж байна. Төсөлд хамрагдсан Чингэлтэй дүүргийн нэг сургууль, хоёр цэцэрлэгт хийж буй засварын ажил байдалтай танилцах үедээ Нийслэлийн Засаг даргын орлогч хэлэхдээ: