Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах талаар яриад эхэлжээ. Ингэхдээ ирэх сард нээлтээ хийх УИХ-ын намрын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх бололтой. Учир нь ам.долларын ханш өнөөдөр 3425 төгрөг хүрээд байна. Арилжааны банкууд их, бага хэмжээгээр ам.доллар гаргахаа зогсоожээ. Ам.долларын ханшийн өсөлтийг Төв банкнаас зохицуулах ёстой ч сүүлийн хэдэн сард ямар ч арга хэмжээ авч чадахгүй ийм өсөлтөд хүрээд байгаа. Энэ бол Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг ажлаас нь огцруулах шалтгаан болно. Гэхдээ УИХ-ын ээлжит чуулганаар хэрхэн шийдвэрлэхийг харах үлдлээ. Харин Монголбанкнаас одоогоор ямар нэг тайлбар мэдээлэл хийгээгүй байна.
Холбоотой мэдээ