УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн горимын санал гаргаж, үг хэлсэн. Тэрбээр Үндсэн хуулийн Цэцэд гаргасан гомдлыг нь байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүйд нь бухимдаж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шүүмжлэлтэй хандав. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн микрофоныг хаасан юм. Үүнд УИХ-ын гишүүн Д.Ганбат уурсаж, суудлаасаа босон ирж чуулганы танхимд үймээн тарьсан юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Ганбат гишүүнд сануулах арга хэмжээ авлаа.