Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байна гэх дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Цагдаагийн байгууллага тус дуудлагыг энэ сарын 6-ны өдрийн 16:27 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 3 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хүйс, харьяалал нь тодорхойгүй 1 хүний цогцос байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.