Зүрхний эхо, Холтер зүрхний цахилгаан бичлэгийн 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний эхо, холтер зүрхний цахилгаан бичлэгийн оношилгоог 50 мянган төгрөг байхаар зохицуулсан. Үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.