Автомашин нь шаварт суусны улмаас тусламж дуудахаар явсан 60 настай эмэгтэй сураггүй алга болжээ.
Тодруулбал, Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 52 км-т, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км-т/ өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан гурван хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгажээ.
Тухайн өдрийн 19:00 цагийн орчим нэг хүн нь тусламж дуудахаар яваад сураггүй алга болсон байна. Тухайн дуудлагыг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 03:01 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.
Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлээд байна.