Ч.Маралмаа давж заалдсан тул өнөөдөр шүүх хурал болно
5 сарын 9, 2023

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд /2023.03.06/ урсгал сөрж, 12 настай хүүхэд гэмтээн, долоон автомашин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болсон.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Маралмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан билээ. Шүүгдэгч Ч.Маралмаа шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Түүний гомдлыг хэлэлцэх шүүх хурал тус шүүхэд  өнөөдөр болно.