Японы “Toёотa
мотор” компани 2026 оноос эхлэн шинэчлэгдсэн батарейтай цахилгаан автомашины иж
бүрэн цувралыг танилцуулах болсноо зарласны дараа тус компанийн хувьцааны үнэ
7.2 хувь
өсөөд байна. Тодруулбал, тэд 2026 он гэхэд жилд 1.5 сая, 2030 он гэхэд 3.5 сая цахилгаан
хөдөлгүүртэй автомашин борлуулах зорилт тавьсан бөгөөд эдгээр нь хатуу төлөвт батарейтай
байх аж.
Тус компани цахилгаан тээврийн хэрэгслийн хамгийн сүүлийн үеийн хатуу төлөвт цэнэг хураагуураа танилцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Ийм цэнэг хураагууртай цахилгаан тээврийн хэрэгсэл нь нэг цэнэглэлтээр дор хаяж 1000 км замыг туулах чадвартай байх бөгөөд нэг удаагийн цэнэглэлтэд 10 хүрэхгүй минутын хугацаа шаардагдана гэж онцолжээ. Үүний зэрэгцээ тус компани энэ үзүүлэлтийг 1200 км, алсдаа 1500 км-т хүргэхээр чармайна гэдгээ тэмдэглэсэн байна.