ҮҮЛЭНД ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
6 сарын 20, 2018

      Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчин, эдийн засаг, нийгмийн амьдралын хэвшилд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа өнөө үед үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх нь экосистемд эерэгээр нөлөөлөх чухал арга хэмжээ болоод байгаа.

     Манай улс үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг дөрөв, тавдугаар саруудад 168 удаагаар нийт 565 пуужинг зарцуулжээ. Ингэхдээ Төв аймгийн Аргалант, Баянцогт суманд үүлэнд зориудаар нөлөөлж, Улаанбаатар хотын бүс нутагт орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлсэн байна.

    Цаг агаарт зориудаар нөлөөлөх энэ үйл ажиллагаа 1940 оны сүүлчээс эхлэн дэлхийн улс орнуудад хөгжиж эхэлсэн юм.