Испани улсын вангийн хүргэн, Олимпийн ганболын аварга
Иньяки Урдангарин “Авила” хотын шоронд орсон тухай “Observador” сонинд
мэдээлжээ.
“Пальма Арена”
нисдэг тэрэгний зогсоол барих ажилд санхүүгийн луйвар хийж, хуурамч бичиг
баримт үйлдсэн, мөнгө угаасан хэргээр 5 жил 10 сар хорихоор болсон билээ. Испанийн хуулиар одоогоор хоригдоогүй байгаа
хэрэгтэн ял эдлэх шоронгоо өөрөө сонгож болдог байна. Үүний дагуу тэрээр Бривевын
эмэгтэйчүүдийн шоронг сонгожээ. Энэ шорон нь 162 камер бүхий, эрчүүдийг хорьдог
тусдаа өрөөтэй аж.